Developed by JoomVision.com

Хүйтрэх тусам нүүрсний үнэ нэмэгдсээр байна

PDFХэвлэхИ-мэйл

Өлгий сумын зах дээр өнөөдрийн байдлаар 50 кг гурил 48 000, дээд гурил 58 000, хонь 100-140 000, үхэр 600 000, адуу, тэмээ сая төгрөгнөөс дээш үнэтэй байна.

Нэхий арав хоногийн өмнө 7000 төгрөг байсан бол ченж нарын ярьж байгаагаар «нэхий бараг үнэгүйтэж, өлөнгийн үнэ буурсанаар» нэхий өлөн гэдэстэйгээ хамт 5000 төгрөгөөр үнэлэгддэг болж, ямааны арьс 18000 төгрөг байсанаа 2000 төгрөг нэмэгдэн 20000 төгрөгт хүрэв. Адууны шир 35000, үхрийн шир 30-35000 төгрөг, кг ноолуур 50-60000 төгрөг байна.

Намрын эхээр нэг тонн бүхэл нүүрс 6000 төгрөг байсан бол одоо 80000 төгрөг, нунтаг нүүрс 60000 төгрөгөөр үнэлэгдэн, уут тэжээлд 1000 төгрөг нэмэгдэн 22000 төгрөг болж, ам. долларын төгрөгтэй харьцах ханш оны эцэс хүртэл 2000 төгрөгийг гүйцэж түрүүлэх янз гарч байна. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?