Developed by JoomVision.com

Мал тооллогод бэлдэж байна

PDFХэвлэхИ-мэйл

Мал тооллого энэ сарын долоонд эхлэж, арав хоногийн дотор дуусахаар болж байна. Аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт тооллого явуулахаар томилогдсон нийт хүмүүст сургалт зохион байгуулсанаа дурдаад, тооллогыг хариуцлагатай, үнэн зөв явуулан, мэдээгээ цаг тухайд нь ирүүлж байхыг тэдэнд үүрэг болгосноо хэллээ.

Элдэв эрсдэл учирсан тохиолдолд улсаас тусламж, дэмжлэг авахын үүднээс малаа жинхэнэ тоо ёсоор нь тоолуулах, нохойтой айлууд нохойгоо уяатай байлгах зэргээр тоологынхонд бүх талын дэмжлэг үзүүлэхийг малчид болон малтай иргэдэд зөвлөв. Мал тооллогын энэ үеийг тохиолдуулан Өлгий сумын ХТАлбанаас золбин болон уяагүй нохдыг устгах ажил зохион байгуулж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?