Тус суманд өнөөдөртөө чухал тулгамдсан гол асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаар, хотыг гоё тохилог болгох талаар ажил хийгдэж байгаа юм. Ирэх жил ч төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн ихэнх хэсгийг хот тохижуулахад бүтээлч ажил хийгдэх талаар ярив, хотын төв талбайд цэцгийн мандал байгуулах тул хот дотор үхэр малын хөл хорих болсоноо дуулгав. Өөрөөр хэлбэл сумын хэмжжэн байгаа мал бүрт дугаар бүхий ээмэг зүүж, хариулгатай болгох юм.