2014 - 12-р сарын 06, Бямба гариг, 17:35
Аймгийн ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит XI хуралдаанаар эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2015 оны орон нутгийн төсвийг баталлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар аймгийн Засаг дарга Х.Дармений 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, аймгийн Засаг даргын 2014 оны тайланг ИТХ-ын төлөөлөгчдийн 100%-ийн саналаар хангалттай сайн гэж дүгнэлээ.
Аймгийн 2015 оны орон нутгийн төсөв 61,9 тэрбум төгрөгөөр батлагдлаа.
2015 онд орон нутгийн орлого 6289,8 сая төгрөг, зарлага 18163,6 сая төгрөг болж, тус аймаг улсын төсвөөс 11873,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авна.
Орон нутгийн төсвийн орлого УИХ-аас батлагдсан хэмжээнээс 200,0 сая, ÂÂÂ 2014 оныхоос 963,8 сая төгрөгөөр, зарлага 819,1 сая төгрөгөөр нэмэгдэж батлагдаж байна.
Аймгийн 2015 оны ОНХС-ийн төсөв 7,3 тэрбум төгрөгөөр батлагдсаны 3,7 тэрбум төгрөг нь сумдад, 3,6 тэрбум төгрөг нь аймгийн төвд хувиарлагдсан байна.