Developed by JoomVision.com

ДӨРВӨН БАЙГУУЛАМЖ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

PDFХэвлэхИ-мэйл

Өлгий суманд шинээр байгуулагдсан дөрвөн байгууламж нээлтээ нэгэн зэрэг хийв.

Аймгийн төв номын сан, хүүхдийн наймдугаар цэцэрлэг бас «Жансая», «Мейрим» нэртэй өрхийн хоёр эмнэлэг тохилог байртай болжээ. Эдгээр барилга байгууламжийг «Монстрой эра», «Зэулим Алтай», «Көшелик» компаниуд чанар үзэмжтэй барьсан байна. 1949 онд байгуулагдсан аймгийн номын сан 1961 онд баригдсан боломжийн байртай байсан атлаа хувьчиллын «булхайгаар» 1990 онд тэр байраа булаалган арван долоон жил ХД театрын чийгтэй бүгчим подвалд байрлаад байснаа одоо л нар харж, цэвэр агаараар амьсгалж эхэллээ. Өрхийн дээрх хоёр эмнэлэг тус бүр 10 мянга орчим хүнийг хариуцан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт оршдог «Жансая» эмнэлгийн эрхлэгч эмч М.Ира,
   -Зуны цагт борооны усанд живж шахдаг хуучин байраа орхин, дулааны болон цэвэр бохир усны шугаманд холбогдсон тохилог байранд орсондоо энэ эмнэлгийн хамт олон бид төдийгүй гурван багийн 9550 хүн баярлаж байна. Энэ байгууламж гуравхан сарын дотор ашиглалтад орлоо. Одоо дотоод тоног төхөөрөмжөөр хангаж өгөхөө дарга нар амлаж байна. Бид улам чанартай сайн ажиллах болно гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?