Developed by JoomVision.com

Татварын буцаан олголтонд хамрагдах иргэд ямар материал бүрдүүлэх вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үеийн анх удаа орон сууц худалдан авсан иргэд бүрдүүлэх баримтын жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Дашрамд сануулахад, та хоёрдугаар сарын 15-наас өмнө амжиж дараах материалуудаа харьяа татварын албандаа хүлээлгэн өгөөрэй.

1. "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг чөлөөлөхдөө /ХХОАТТХ-ийн 16.1.12/            

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД
Бүрдүүлэх бичиг баримт Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/
1. Чөлөөлөлтөд хамрагдахаар  гаргасан иргэний хүсэлт Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/
2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
3. Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
4. Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  хуулбарын хамт Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г  хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн  зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр  авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн  зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх
6. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ нотариатаар баталгаажсан байх
7. Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувиар авч ирэх Байрны төлбөр төлсөн баримт,  орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байна.
8. Хөрөнгийн үнэлгээний тайлан Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх
9. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт Татвар төлөгч иргэн,  хувь хүний өмчилж байсан орон сууцыг  худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. Татвар төлөгч иргэн,  хувь хүний өмчилж байсан орон сууцыг  худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.
10. Татвартөлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Оршин суугаа  татварын албанаас авсан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх, хуулбарын хамт Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх
11. Ажлын газрын  цалингийн тодорхойлолт Тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх Тодорхойлолтод овог нэр, албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх
12. Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг канондаж хавсаргах Буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг канондаж хавсаргах

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ ХОЁР ДАХЬ БОЛОН ТҮҮНИЙ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД

Бүрдүүлэх баримт Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах Шуудангаар хүргүүлэх
1. Чөлөөлөлтөд хамрагдахаар  гаргасан иргэний хүсэлт Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/
2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
3. Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
4. Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  хуулбарын хамт Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна.Гэрчилгээг эх хувиар авчраагүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
5. ТТОТБүртгэлийн дэвтэр Оршин суугаа татварын албанаас  авсан Татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт  орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх хуулбарын хамт Оршин суугаа татварын албанаас  авсан Татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл  хийж баталгаажуулсан байх , наториатаар баталгаажуулсан байх
6. Ажлын газрын  цалингийн тодорхойлолт Тодорхойлолтод овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татвар мэдээллийг агуулсан байх Тодорхойлолтод овог нэр, албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан  албан  татвар мэдээллийг агуулсан байх
7. Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Чөлөөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө  хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих Чөлөөлөлтөд хамрагдаж буй иргэн буцаан олголтын мөнгөө хүлээн авах өөрийн нэр дээр байдаг банк, дансны дугаараа бичих
Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?