Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймагт барих УЦС-ын ТЭЗҮ-г боловсруулж дуусжээ

PDFХэвлэхИ-мэйл

Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM”компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна.  Энэхүү ТЭЗҮ-ээр Туркын тал дэвшилтэд технологи ашиглан 88,7 МВт хүчин чадалтай УЦС-ын байгуулах боломжтой гэж үзжээ. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “ZTM” тус компанийн төслийн зохицуулагч профессор Тургут Озтас болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, УЦС-ын ТЭЗҮ-тэй танилцлаа. Түүнчлэн “ZTM”компани нь Баян-Өлгийн аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “барих ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр хэлсэн байна. Баруун бүсийн усны эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг “ZTM” компанийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаагаа танилцууллаа. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?