Developed by JoomVision.com

Гурван сая дахь иргэний чацуутанд 70,0 сая төгрөг олгохоор болов

PDFХэвлэхИ-мэйл

Өнөөдөр аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал шуурхай хуралдаж Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдал тохиож байгаа баярт мөчид буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 20 минутад Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эцэг Мотаны Бекболат, эх Алипбайн Амандых нарын 3 дахь охин болж мэндэлсэн Айжулдыз охинд аймгийн 2014 оны төсвийн дасван хэсгээс 70,0 сая төгрөг гаргаж, шинэ байраар шагнахаар шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсын 3 сая дах иргэний чацуутан болох Баян-Өлгий аймгийн иргэд Б.Дашням, Б.Алтанцэцэг болон Х.Бахыт, У.Балдаурен нарын гэр бүлд мэндэлсэн 2 хүүхдийг тус бүр  3,0 сая төгрөг /Засгийн газраас/, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүрт нь 1,0 сая төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнан, алдаршуулах шийдвэр гаргалаа. Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан болж өөр аймгуудад төрсөн Баян-Өлгий аймгийн уугуул 2 хүүхдийг шагнан алдаршуулахыг Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлд уламжилахаар боллоо. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?