Developed by JoomVision.com

Таксичидийн үнэмлэхжүүлнэ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий Замын цагдаагийн тасаг холбогдох бусад байгууллагуудтай хамтран таксичидтай уулзалт зохиолоо. Авто улаачдыг хууль дүрмийн дагуу ажиллуулах зорилготой энэ уулзалтаар таксийн жолоос нарт тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн байлгах, зогсоолуудад журамтай тавих шаардлага тавилаа.

Ялангуяа «Ах дэм» захын хажууд хөл хөдөлгөөн ихтэй, болгоомжтой үйлчлэхгүй бол аюул осол гарах эрсдэл ихэдсэн байна. Тус аймагт зуу гаруй таксичид ажил үйлчилгээ эрхэлж байгаа ч тэдний дунд зохих шаардлагын дагуу ийм төрлийн үйлчилгээ хийх албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй, машин нь «такси» гэсэн таних тэмдэггүй явдаг тул хуулийн дагуу үзлэг шалгалтанд хамруулан стандартын шаардлагыг хангасан таксичдад тусгай үнэмлэх олгохоор боллоо. Өлгий хотод такси тавих хоёрхон зогсоол байдгийг харгалзан, зогсоолын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?