Developed by JoomVision.com

«АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ЗАЛУУЧУУД» СЭДЭВ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн залуучуудын байгууллага чуулган зохион байгуулах зар тараав. «Ажилтай, орлоготой залуучууд» сэдэвтэй уг чуулга уулзалт энэ сарын 29-30-нд болж, эхлээд онолын бага хурал, дараа нь хэлэлцүүлэг, сургалт зохионо.

Чуулганд хөдөө сум бүрээс тав, Өлгий сумын баг тус бүрээс гурван төлөөлөгч урилгаар оролцох бөгөөд сонирхсон бусад хүмүүс чөлөөтэй оролцож болох юм байна.
"Бага хурлаар илтгэл уралдуулахаар болзол гаргалаа. Тэргүүн байр сая төгрөгийн шагналтай. Тус нутагт нэн тулгамдсан ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх нь бидний гол зорилт юм. Иймд шинжлэх ухааны үндэстэй, амьдралд нийцсэн, ажлын байр олноор бий болгох үр өгөөжтэй, оновчтой санал дэвшүүлсэн илгэлийг шалгаруулна. Хамтран ажиллаж үр дүнд хүрэх арга замыг сүвэгчилсэн сургалт хийнэ. Бидний энэ санаачлагыг аймгийн ЗДТГ дэмжиж байгаа бөгөөд аймгийн удирдлага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд уг чуулганд оролцохоор боллоо гэж аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Харшыга мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?