Developed by JoomVision.com

ИРГЭД ТӨВ БАРААДСААР БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Өнгөрсөн дөрвөн жилд Баян-Өлгий аймгийн төвд 532 өрх хөдөөнөөс орж ирээд суурьшсан бол  сумуудын төвд нүүн шилжигсдийн тоо үүнээс хамаагүй илүү болсон гэнэ.

Энэ нь аймаг сумын төвд эмнэлэг, боловсрол, газар өмчлөл, халамж зэрэг төрийн үйлчилгээний ажлыг хүндрүүлдэг гол шалтгаан болохын хажуугаар голцуу хөдөөнөөс малаа орхин нүүж ирээд суурьшсан малчид хот газрын ажилгүй, ядуу иргэдийн эгнээг өргөжүүлж байна. Нөгөө талаар малчдын өвөлжөөнд хуучин гурваас таван айл нэг дор хамтдаа байдаг байснаа одоо нас ахимаг малчинтай ганц нэгээхэн айл өвөлжөөгөө сахин үлддэг болжээ. Өлгий сумын арван хоёрдугаар багт сүүлийн хоёр жилд орж ирээд суурьшсан 29 өрхийн талаар хөдөлмөрийн хэлтсээс судалгаа хийхэд бараг сум бүрээс 1-4 өрх нүүж ирсэн,  «Юуны учир энд нүүж ирээ вэ?» гэсэн асуултанд тэд хүүхдээ сургуульд суралцуулах, мэргэжлийнхээ дагуу ажил эрхлэх, мал зуданд нэрвэгдсэн, ерөөс мал маллах сонирхолгүй, худалдаа наймаа хийсэн ч хот газар амьдрах сонирхолтой гэх зэргээр хариулсан байна.

Нүүж ирэгсдийн дунд ажил орлогогүй болсон, өвлийн идэш, түлээ түлшээр гачигдсан, архичин болсон нь ч цөөнгүй байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?