Developed by JoomVision.com

БАЯН-ӨЛГИЙ-КАЗАХСТАНЫ ХООРОНД ДОЛОО ХОНОГ БҮР АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

Монгол, Казахстан хоёр улсын хооронд зорчиж байгаа автобуснуудын асуудлаар үндэсний тээврийн байгууллагын тус аймаг дахь салбарын ажилтнууд саяхан Казахстанд ажиллаад ирлээ.

Тус салбарын дарга Х.Хайсанай энэ тухай өгсөн мэдээлэлдээ, -Казахстаны «АБИ», Монголын «Зэлтэр» компанийн автобуснууд 2014 оны зургаадугаар сараас эхлэн Өлгий сумаас Казахстаны Павлодар, Астана, Караганды хот хүртэл зорчигч тээвэрлэж байгаа. Өвлийн цагт тэд хоёр долоо хоног тутам тээвэр хийж байгаа бол гуравдугаар сарын нэгнээс эхлээд долоо хоног тутам явах болно. Казахстаны дээрх хот бүр зорчигчдын тохилог вокзалтай. Автобуснуудыг зохих журам горим, цагийн хуваарьтай, хүснэгттэй ажиллуулан, замын дагуу хатуу хяналт тавьж байдаг байна. Бид ч тэдний туршлагыг хэрэглэн ажиллаж, боломжийнхоо хэрээр зорчигчдод сайн үйлчилгээ үзүүлэх болно гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?