Developed by JoomVision.com

ХЯНАЛТЫГ ТӨГСГӨЛД НЬ БИШ ЯВЦАД НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймаг дахь Мерси Кор олон улсын байгууллага үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран тендер хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд холбоотой уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Ярилцлагад аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек, хэлтсийн дарга Х.Мантай, А.Болатхан нар оролцлоо.

-Тендер хэрэгжүүлдэг сертификаттай хүмүүс тус аймагт маш цөөхөн, хөдөө сумдад үгүй шахам байсан. Манай байгууллагын дэмжлэгээр хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсаны үр дүнд тэдний тоо ная орчмоор нэмэгдэн, дийлэнхийг хөдөө сумдынх эзэлдэг боллоо. Гэхдээ тендерийн хэрэгжилт тэр болгон чанартай болж чадахгүй байна. Тендерийг өгчихөөд, зөнд нь орхиж, ажил дууссаны дараа л зөрчил дутагдал илрүүлэн залруулга хийлгүүлдэг нь ашиггүй. Эхнээсээ, явц дунд нь хяналт шалгалтыг сайтар тавих, түүнд олон түмнийг оролцуулах хэрэгтэй байна гэж Мерси Кор байгууллагын тус аймаг дахь зохицуулагч Жумагуль ярьж байна. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?