Developed by JoomVision.com

Сумдын удирдлагуудын нэгдсэн семинар болж байна

PDFХэвлэхИ-мэйл

sumddarga

Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга нарын нэгдсэн семинар өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Уг семинарын зорилго нь Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийн 2015 онд хэрэгжүүлэх чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, Сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын даргын зорилт, чиг үүргийг тодорхойлох, Сумдын 2014 оны үйл ажиллагааг дүгнэх, аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нарт батламж гардуулж, гэрээ байгуулахад оршино. Сургалт семинар хоёрдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд үргэлжлэх юм.  

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?