Developed by JoomVision.com

Ариун цэврийн аяны хэрэгжилтийг шалгана

PDFХэвлэхИ-мэйл

Цагаан сарын баярыг угтсан ариун цэврийн аян Өлгий суманд үргэлжилсээр байна.

Хот тохижуулах албаны ажилтан К.Оразхан энэ тухай мэдээлэхдээ,

-Өнгөрсөн бямба гарагт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бүх нийтээрээ гарч хот орчины цэвэрлэгээ хийж, энэ ажилд эрүүл мэндийн газар болон шүүхийн шийдвэр биелүүлэх албаны хамт олон идвэхтэй оролцлоо. Цуглуулсан хогийг зохих отвалд нь хүргээд асгаж байгаа. Шатаахыг эрс хориглосон. Аян үргэлжилж байна гэсэн бол багийн засаг дарга А.Халий, Ж.Жулдыз нар,
-Гэр хорооллынхон бохир усаа ил задгай асгах явдал багассан ч хаягдлаа зөнд нь орхидог гэм арилаагүй. Бас зарим иргэд хашааныхаа хаяанд байгаа холг новшийг «Бид хаяагүй, эзнийг нь ол» гэдэг нь буруу, иргэн бүр орчноо цэвэр байлгах үүрэгтэй. Машинтай хүмүүс архи, шар айрагны шил болон гялгар уутыг аль тааралдсан газартаа хаяж байгаа тул үүнд хатуу хяналт тогтоомоор байна. Энэ сарын 15-16-нд бүх айлуудаар явж ажлын хэрэгжилтэнд шалгалт хийх болно гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?