Developed by JoomVision.com

ХОВД ГОЛЫГ БОХИРДУУЛСААР БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хог хаягдлыг ил задгай асган орчныг бохирдуулдаг явдал байсаар байна. Ховд голын мөсөн дээр найман шуудай хог новшийг хэн нэг нь хаячихаад явсныг Өлгий сумын байгаль орчны байцаагч Т.Керей илрүүлсэн байна.

Тэр ярихдаа, Саяхан бид ариун цэврийн сарын аян зохион байгуулсан ч хот гудамжны хог бүрэн арилсангүй. Ачуулсан хогийн наян хувь нь архи, шар айрагны шил, хорин хувь нь памперс (шингэн сорогч) байгаад оршин суугчид дүгнэлт хийж ичмээр байна. Мөн хот орчныг бохирдуулан хүмүүсийн эрүүл мэндэд хор уршиг тарьж байгаа нэгэн зүйл гэвэл айлуудын яндангаас гарч байгаа хөө байна. Хятадад үйлдвэрлэсэн хөө сорогч хэрэгслээр бизнес хийдэг дөрөв таван хүн бий. Тэд соруулсан хөө, үнсийг зориулалтын уутанд шууд хийлгүйгээр орчин тойрондоо хамаагүй цацдаг болсонд оршин суугчид дургүй байна. Хөө соруулагчдад анхааруулаад ч тоогоогүй тул хоёр хүний тийм багажийг хураасан ч бусад нь шөнө, үүрийн цагаар хөө соруулан орчныг бохирдуулсаар байна гэв. Ховд голыг бохирдуулан хордуулаад байгаа өөр нэгэн зүйл бол бохир усны цэвэрлэгээний станц юм. Уг станцын суваг, шүүлтүүр элэгдэж хуучирсаны улмаас гол руу бохир хэвээрээ цутгаж байгаа сурагтай тул уг голыг хамгаалах байгууллдага анхааралдаа авмаар байна

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?