Developed by JoomVision.com

Наурызын баяр

PDFХэвлэхИ-мэйл

Казах ардын хаврын баяр Наурызыг Баян-Өлгий аймагт тэмдэглэсэн арга хэмжээнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүн С.Баярцогт оролцон үг хэлж мэндчилгээ дэвшүүлэн тэргүүний сайчуудад төр засгийн дээд шагнал гардууллаа.

Баярын жагсаалыг нээж аймгийн Засаг дарга Х.Дармен хэлсэн үгэндээ тус аймаг жилийн хугацаанд хүн ам нь 93,1 мянгад, мал сүргийн тоо толгой анх удаа сая 888 мянган толгойд хүрч, эдийн засгийн өсөлт нь улсын дундачаас дээгүүр гарсаныг онцлон тэмдэглэв. Үндэсний баяраар эрийн гурван наадам болон тулам булаалдах, хүүхэн хөөх, мөнгө шүүрэх зэрэг тоглоом, оны шилдэг эрс, бүсгүйчүүдийг шалгаруулах, яруу найргийн тэмцээн зохиогдлоо.

Харилцаа дууны найрагчдын «Айтыс» тэмцээн мэтгэлцээ сайтай, нэн их сонирхолтой боллоо. Энэ тэмцээнд хорь орчим найрагч оролцсоноос Цэнгэл сумын залуу найрагч Л.Ерген түрүүлж, мөн сумын А.Серуен, Ногооннуур сумын М.Аманжол, Өлгий сумын Р.Айдос нар дараачийн байрыг эзлэн шагнал хүртэв. Уран хэллэг, цэцэн ухаан, дуу хуураараа түрүүлсэн авъяаслаг найрагч Л.Ергенийг Казах Улс үүсч байгуулагдсаны 550 жилийн ойн айтысчдын наадамд оролцуулах боломжтой байна гэж тэмцээний шүүгчид үнэллээ. Уран үгийн тэмцээнүүдийг тус аймаг дахь холбооны байгууллагууд ивээн тэтгэсний дотор ЮНИТЕЛ гар утасны байгууллага жил болгон энэ баяраар дэмжлэг үзүүлэхээ амлав.

IMG 4062IMG 4082IMG 4105IMG 4142IMG 4146IMG 4159

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?