Developed by JoomVision.com

Цагааннуур дахь худалдааны чөлөөт бүсэд газар олгоно

PDFХэвлэхИ-мэйл

Цагааннуур дахь худалдааны чөлөөт бүсээс дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн газар олгож эхлэхээр болсон байна. Уг бүсийг ийнхүү үйл ажиллаагааг нь идэвхжүүлэхийг Аж үйлдвэрийн Яам саяхан зөвшөөрсөн гэнэ.

Газрыг юуны түрүүнд бизнес төлөвлөгөөгөө өргөн барьж, тэр нь батлагдсан этгээдэд болон хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад, тэр тусмаа үйл ажиллагаа явуулах бат найдвартай хүмүүст олгох болсон тухай уг бүсийн захиргааны дарга С.Асылхан мэдэгдлээ.

Орос, Хятадын ажил хэрэгч хүмүүс энэ бүсэд худалдаа наймааны барилга байгууламж төдийгүй зочид буудал барих, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зэрэг санал дэвшүүлж эхэлсэн байна. Цагааннуурт баталгаат олон агуулахын байр зэрэг материаллаг суурь байгаа ч мэргэжлийн хяналт, гааль, цэргийнх зэрэг зарим чухал байр баригдаж амжаагүй байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?