Developed by JoomVision.com

Новосибирск хотод оюутан суралцуулах боломж нэмэгдлээ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Х.Асхаараар ахлуулсан төлөөлөгчид ОХУ-аар айлчлаад ирэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх удирдлагын академийн урилгаар очсон тэдгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус аймгийн ЕБ-ын 27 сургуулийн захирал багтжээ.

Аймгийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Х.Асхаар  үзсэн харсан зүйлүүдийнхээ талаарх сэтгэгдлээ ярихдаа, -Бид Новосибирск хотын удирдлага, боловсрол, анагаах ухаан, хөдөө аж ахуйн их дээд, ЕБ-ын сургуулиудын ажил амьдралтай сайтар танилцлаа. Тэдний сургалтын бодлого, систем, боловсрол олгох орчин, техник хэрэгслийн хангамж нэн их таалагдлаа. Сургалтын стандартыг ягштал мөрддөг байна. Энэ хот болон Калигин районы боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж харилцан туслахаар тохиролцлоо. Манайхаас оюутан элсүүлэх, тэднээс шалгалтыг газар дээр нь ирж авахаар боллоо. Сургалт болон дотуур байрных нь төлбөр манайхнаас ч хөнгөн, орос хэлний мэдлэгтэй бол бэлтгэлийн дамжаагүйгээр шууд мэргэжлээр нь суралцуулах боломж олгоно гэсэн. Багш, эмч, малын эмч нарыг манайхаас дуртай хүлээн авч мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар болсоны дээр Өлгий сумын «Дарын» сургуульд орос хэлний төв удахгүй байгуулахаар боллоо. Новосибирскд манай улсаас 200 гаруй оюутан чухал шаардлагатай мэргэжлээр суралцаж байна. Жишээлбэл нэг оюутан өвлийн хүйтнээр бетон цутгах мэргэжил эзэмшиж байна. Виз чөлөөлөгдсөн, газар ойрхон, манайхаас Новосибирск руу оюутнууд цувна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?