Developed by JoomVision.com

Тавалдайн УЦС 88,7 мгвт хүчин чадалтай байна

PDFХэвлэхИ-мэйл

stants

Тавалдайн УЦС-ыг барьж байгуулах ажил эхлэх цаг ойртсоор байна.оод эхлэв.

Энэ ажлын тухай арав хоногийн өмнө УИХ-ын эрхэм гишүүн А.Тлейхан: «Ховд голын Тавалдай орчим баригдахаар сонгогдсон УЦС-ын хүчин чадлыг анхны тооцоогоор 56 мгвт гэж байсан бол хайгуулыг бүрэн хийсний эцэст 88,7 мгвт гэсэн тооцоо гарсан нь бид бүхнийг баярлуулсан. Баруун гурван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах дотоодын ихээхэн нөөц юм. Турк Улсын «ZТМ» компани уг байгууламжийг өөрсдийнхөө хүч хөрөнгө буюу 248 сая ам. долларын хөрөнгөөр барьж гучин жил ашиглаад бидэнд үнэ төлбөргүй өгөх учиртай. Ажил нь урагштай. Одоо байгаль орчинд нөлөөллийн байдлын үнэлгээ хийх бөгөөд Засгийн газраас эцсийн шийдвэр гаргах асуудал л үлдээд байна» гэж мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын болон ЗГ-ын гишүүн, Сайд С.Баярцогт тус аймагт хүрэлцэн ирж Наурыз баярт оролцох үеэрээ иргэдийн энэ талаарх асуултанд хариулахдаа «Уг станцыг барьж байгуулах ажил ойрын үед эхэлнэ» гэж товч бөгөөд тодорхой хариу өгч баяр дээр баяр нэмэв.

Дашрамд нь хэлэхэд айл зэргэлдээ Шинжианы Алтай хотод 1949 онд Кыран гол дээр байгуулагдсан УЦС өдий хүртэл ажиллаж байгаа бөгөөд 1992 онд Өлгийд Алтай хотоос Х.Жаукен нарын мэргэжилтнүүд ирж судлаад Цагаан эрэгт гуч орчим мгвт-ын станц байгуулах боломжтой гэж байжээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?