Developed by JoomVision.com

Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх барьцааны сантай холбоотой сургалт эхэллээ.

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн хэлтэст өчигдөр жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх барьцааны сантай холбоотой сургалт эхэллээ.

Нийслэл Улаанбаатараас мэргэжилтнүүд ирж зохион байгуулж байгаа энэ сургалтанд сонирхсон хүн болгон оролцох боломжтой болохыг тус аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн С.Лара мэдэгдэжбайсан юм.
-Жижиг дунд үйлдвэр үүсгэн байгуулахад банкнаас зээл авахад барьцаалах хөрөнгө нь хүрэлцээгүй нөхцөлд энэ сангаас аж ахуйн нэгж, иргэд барьцаагаа нөхөж авах боломжтой. Тэрний хүү есөн хувь болж өслөө. Гэхдээ зохих хэмжээний хөрөнгө буюу дөчин хувийг нь өөрийн хөрөнгөөр барьцаалуулсны дээр нэмэлт барьцаа авахаа банкаар баталгаажуулсаны дараа үлдсэн хувийг нь бидний зүгээс барьцаалуулах боломжтой. 500 сая төгрөг хүртэл 1-5 жилийн хугацаатай барьцаалуулж болно. Түүний нарийн учир начрыг сургалтанд оролцож байж дэлгэрэнгүй мэдэж болно. Харин энэ чиглэлийн төслийг бид дөрөв, тавдугаар сараас хүлээж авна. Энэ төрлийн барьцааны зээлээр тус аймагт цементийн үйлдвэр байгуулах үйл явц явагдаж байгаа юм гэж С.Лара ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?