Developed by JoomVision.com

Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад багагүй хөрөнгө зарцуулна

PDFХэвлэхИ-мэйл

 Баян-Өлгий аймгийн Өлгий сум энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэнэ. Иймд одоо бүх ажлаа энэ арга хэмжээнд чиглүүлж байна. Сумын Засаг дарга Ө.Хабай энэ тухай мэдэгдэхдээ, ИТ-ийн хуралдаанаар удахгүй уг асуудлыг авч хэлэлцэж төлөвлөгөө боловсруулан гаргана. Өмнөх хоёр жилд хэдэн тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байсан бол энэ жил сум хөгжүүлэх сан 120 сая төгрөгтэй болсны ихэнхийг хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад зориулна. Удахгүй мод зүлэг суулгах ажил эхэлнэ. Хажуугаар нь гудамж талбайн ариун цэвэрт хүчээ дайчилна. Нийтийн цэвэрлэгээний ажил үе үе зохион байгуулагдаж байгаа ч багийн Засаг дарга, байгаль орчны байцаагчид хариуцлагатай ажиллаж, мэргэжлийн хяналтын зүгээс ч үүнд анхаарал хандуулмаар байна. Ногоон хот байгуулах асуудлын хүрээнд саалийн үнээ, ямааг хот дотор бэлчээдэг нь сөрөг нөлөөтэй тул тийм зуршлыг хязгаарлах асуудал зүй ёсоор багтдаг. Малтай иргэд үүнийг онцлон анхаарвал зохино. Их хөршүүдийн зарим хотуудтай бид хамтран ажиллах гэрээтэй. Ойн бэлтгэл ажилд тэд харамгүй тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?