Developed by JoomVision.com

Баян-Өлгийд хэвлэх үйлдвэр ашиглалтад оров

PDFХэвлэхИ-мэйл

heblel

Баян-Өлгий аймагт хэвлэх үйлдвэр ашиглалтад орлоо. Шинэ үйлдвэрийн өчигдөр болсон нээлтийн цуглааныг аймгийн улаан загалмайн хорооны гүйцэтгэх захирал Х.Ертай нээж, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан оролцож баяр хүргэж үг хэллээ.

Монголын улаан загалмайн байгууллагаас үнэ төлбөргүй олгосон 250 сая төгрөгийн үнэ өртөгтэй энэ хэвлэх үйлдвэр ашиглалтад орсноор тус аймгийнхан сонин сэтгүүл, сурах бичиг, бусад ном хэвлэлийг орон нутагт үйлдвэрлэх болсныг үг хэлсэн хүмүүс онцлон тэмдэглэв. Улсад хоёрдугаар зэрэгт орж байсан тус аймгийн томоохон хэвлэх үйлдвэр өмч хувьчлалын далимаар 1995 онд хувьчлагдан үрэн таран болсноор энэ аймгийнхан хэвлэх бүх төрлийн материалаа нийслэл Улаанбаатар болон гадаадад хэвлүүлж тээвэрлүүлэн, тогтмол хэвлэл гарах явдал таслагдан, ихээхэн чирэгдэл гарч байсан бэрхшээл одоо л арилах боломж бүрдлээ.

1941 онд үсч байгуулагдсан хуучин хэвлэх үйлдвэр нэг болон хоёр давхар байртай, зуун ажиллагсадтай ажиллаж байсан бол улаан загалмайн хорооны байранд байрласан энэ хэвлэх үйлдвэр дөрөвхөн хүнтэй ажиллаж эхэлсэн ч дөрвөн өнгөтэй хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. «Парасат» нэртэй уг хэвлэх үйлдвэр «Хожа овгийнхны угийн бичиг» нэртэй номыг хэвлэн гаргаж эхэллээ гэж мэргэжлийн хэвлэгч Ш.Даниял ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?