Developed by JoomVision.com

Төрийн албан хаагчид цусаа бэлэглэв

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын 20 ажилтан цусаа бэлэглэх үйл ажиллагаа Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Цусны салбар банктай хамтран явууллаа.

Энэ өдөр Эрүүл мэндийн газар, Улаан Загалмайн хороо хамтран Хүндэт  Донор, 18 жил тогтмол болон 38,400 л цусаа бэлэглэсэн А.Нурсаулег Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнан, Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газарт “Талархал “олголоо.

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 01-ны 124 дугаар тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласантай холбогдуулан тус аймаг ажлын хэсэг байгуулан, “Цусаа бэлэглэх өдөр”—ийг тогтмол хэвшүүлэн явуулахаар болсны эхний ажил нь дээрх арга хэмжээ юм.

sus3sus1sus2sus4

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?