2015 - 4-р сарын 17, Баасан гариг, 05:22
Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтсээс "Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь" сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Сургалтад сумдын Засаг дарга нар болон төрийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцож байна. Статистикийн байгууллага мэдээллийг зөвхөн цуглуулах зорилготой алба биш юм. Мэдээллээрээ нийгмийн амьдрал, хөгжилд нөлөөлөх учиртай.
Энэхүү сургалт нь орон нутгийн бодлого төлөвлөлтөд статистик мэдээллийг ашиглах чадавхыг нэмэгдүүлж, статистик мэдээллийг боловсруулах, түүнд судалгаа шинжилгээ хийх, орон нутгийн статистикийн албаны чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.