Developed by JoomVision.com

Хувьсгалчдын хөшөөг буулгалаа

PDFХэвлэхИ-мэйл

hoshooБаян-Өлгий аймгийн төв талбайг шинэчлэн тохижуулж байна. Аймгийн ЗДТГ, ИТХ-ын цагаан байшингийн өмнө талд оршдог энэ талбайд цайвар өнгийн гантиг дэвсэн, цэцгийн хуаран, усан оргилуур байгуулах зэргээр гоёх юм байна.

Ингэж засахдаа, монгол, орос дайчдыг хүндэтгэн Ардын хувьсгалын ялалтанд зориулж 1957 онд босгосон хөшөөг буулгажээ.  Уг хөшөөний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын баатар, генерал Б.Дорж, ОХУ-аас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.М.Молотов нарын хүндэт төлөөлөгчид оролцсон түүхтэй.

Энэ талбайг доктор Х.Зардыхан ном зохиолууддаа «Б.Хабийгийн нэрэмжит талбай» хэмээн нэрлэсэн боловч албан ёсоор тийм нэр олгогдоогүй. Гэхдээ УБХ-ын гишүүн, аймгийн анхны дарга, төрийн нэрт зүтгэлтэн Б.Хабийн нэрэмжит болгох нь зүй ёсны асуудал гэж иргэд үздэг байсан юм.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?