Developed by JoomVision.com

Хүнсний бүтээгдэхүүний хяналтыг чангатгана

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймагт «Эрүүл хөрс-эрүүл хүнс» аян эрчимтэй явагдаж эхэллээ. Зургаадугаар сар гартал зохиогдох энэ аянд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг 400 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж байна.

-Өнгөрсөн онд тус аймагт хүмүүс бөөнөөр хүнсний хордлого авсан тохиолдол хоёр удаа гарсан тул энэ салбарт онцгой анхаарал хандуулж байна. Аянаар 41 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд аймгийн төв хөдөөгүй үзлэг шалгалт хийх, шалган зааварчлах ажил хийгдэж байна. Мах, сүүн  болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангаж байж худалдан борлуулахыг шаардаж байна. Гэтэл хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулах, ил задгай байранд борлуулдаг дутагдал арилаагүй байгаа. Ялангуяа дахин давтан шаардуулаад байгаа хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг боллоо гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Майрагүл ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?