Developed by JoomVision.com

Ахмадуудын санаачилгыг дэмжихээ мэдэгдэв

PDFХэвлэхИ-мэйл

ahmadАймгийн ИТХ-ын дэргэдэх ахмадын зөвлөлийн ээлжит цугларалт  боллоо.Уг хуралд  ИТХ-ын дарга Б.Лазатхан, Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай оролцож, зөвлөлийн гишүүдтэй санал солилцов.Дарга нар энэ хурал дээр гарсан  санал шүүмжлэлийн мөрөөр зохих тайлбар өгч,  зарим асуудлыг ахмадуудын оролцоотойгоор шийдвэрлэх боломжтой гэдгийг  хэлжээ. Аймаг орны аливаа ажил үйлсэд ахмадууд санаачилгатай, идэвхтэй оролцохыг санал болгов.  Аймгийн нийт  ахмадын байгууллагын  үйл ажиллагааг эрчимжүүлэн жигдрүүлэхэд хувь нэмэр оруулах, санаачилга гаргах шаардлагатай байгааг анхаарууллаа. Ахмадуудаас  гарсан аливаа  санаачилгад  удирдлагын зүгээс  хуульд нийцүүлэн дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж ИТХ-ын хэвлэл мэдээллийн ажилтан мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?