Developed by JoomVision.com

Баян-Өлгийд авто тээврийн төв байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

teberБаян-Өлгий аймгийн авто тээврийн байгууллагууд нэгдсэн удирдлагатай боллоо. Уг байгууллага авто тээврийн төв гэсэн нэр хаягтай болж, ажил албаа шинээр эмхлэн зохион байгуулж байна.

 -Энэ бол олон түмэнд үйлчлэх үүрэгтэй байгууллага. Иймд авто тээврийн тухай хууль тогтоомжийг ягштал баримтлахын хажуугаар зорчигчдод тухтай, найдвартай, хөнгөн шуурхай үйлчлэх бүх талын боломжийг хангахын тулд ажлаа сайтар цэгцэлнэ. Зөрчил цөөнгүй байгаа. Ганц жишээ дурдахад Өлгий, Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлэдэг автобус доор нь ачаа ачдаг болгон зорчигчийн суудлыг хэт өндөрсгөн өөрчилсөн байдаг. Гэтэл 1700 км энэ замын 1000 км нь бартаатай хэвээрээ байхад зорчигч яаж тухтай явах вэ? Иргэд бага орлоготой, Улаанбаатарт очих буцах нислэгийн зардал 700 000 төгрөг тул хүмүүс голцуу автобусаар зорчиж байна. Мөн Өлгий, Казахстаны хооронд зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт зарчимч шаардлага тавигдана гэж тус төвийн дарга Х.Хайсанай ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?