Developed by JoomVision.com

Сарын 0,8 хувийн хүүтэй зээлийн төсөл хүлээн авч эхэллээ

PDFХэвлэхИ-мэйл

hodolmoriin heltesБаян-Өлгий аймгийн хөдөлмөрийн хэлтэс жижиг зээлийн төсөл хүлээн авахаа нийтэд зарлалаа.

-Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зориулалттай жижиг зээл авах уг төслийг компаниудаас бусад хоршоолол, хоршоолол байгуулах болсон хүмүүс болон малчид ирүүлж болно. Аймагт өнгөрсөн онд энэ чиглэлээр 500 сая төгрөг ирсэн бол энэ онд 540 сая төгрөг ирээд байна. Хоёр жилийн хугацаатай, сарын 0,8, жилийн есөн хувийн хүүтэй төслөөр зээлийг малчдад таван сая, бусдад арван сая төгрөг хүртэл олгоно. Төслийг багийн засаг даргын тодорхойлолт, өргөдөл, ажлын газрын гэрэл зургийн хамт ирүүлнэ. Шалгаруулсаны дараа мөнгийг нь банкаар дамжуулж бэлнээр олгоно гэж тус хэлтсийн ажилтан Х.Ерболат ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?