Developed by JoomVision.com

Сумдын түвшинд хийсэн судалгааг танилцууллаа

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн 2014 оны сумдын дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо гарчээ. ДНБ-ий бодит хэмжээ 2014 онд орон даяар үргэлжилж буй санхүү эдийн засгийн хүндэрлээс шалтгаалан урьдчилсан байдлаар 2.4 хувийн өсөлттэй гарлаа.

"Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ оны үнээр 2014 онд 230.9 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оноос 5.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2.4 хувиар өссөн. ДНБ, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн тооцооны үндэслэлийг улам сайжруулж, хамрах хүрээг өргөжүүлж, үндэсний тооцооны аргуудын өргөн хэрэглэж, салбар тус бүрийн эзлэх байр суурийг зөвөөр үнэлэхэд тус нэмэр болно" гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт мэдээллээ.

Сумдын хөгжлийн үзүүлэлтүүдийг тооцох, сумдын эдийн засгийн өсөлтийг тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдсэн энэ судалгааг сумын түвшинд анх удаа тооцож гаргасан байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?