Developed by JoomVision.com

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалт, зөвлөлгөөн зохион байгууллаа.

Сургалт, зөвлөлгөөний нээлтийн ёслолын арга хэмжээнд аймгийн удирдлага, баруун бүсийн хүрээний цагдаагийн газрын дарга нар болон тус аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцов.
Сургалт, зөвлөлгөөний зорилго нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх явдал юм.
Сургалт, зөвлөлгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд уг арга хэмжээнд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус аймгийн цагдаагийн газар мэдээллээ

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?