Developed by JoomVision.com

ЗУРААЧ Ф.С.ТОРХОВЫН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн музейд Оросын зураач Федор Семёнович Торховын уран зургийн үзэсгэлэн гаргахаар боллоо. Уг үзэсгэлэнд Өлгий сумын 75 жилийн ойн баярыг угтаж аймгийн 60 жилийн ойгоор музейн сан хөмрөгт байгаа түүний бэлэглэсэн 40 гаруй уран зурагнуудаас дэлгэхээр төлөвлөж байна.

Ф.С.Торхов 1930 онд Кемеров мужид төрсөн. Тэрээр хөрөг зураг, байгалийг зурах чиглэлээр ажиллаж байсан юм. Өөрийн уран бүтээл, олон нийтийн үйл ажиллагааныхаа 40 гаруй жилийг зориулсан Монгол орон түүний уран бүтээлд онцгой байр суурийг эзлэж байдаг юм. Түүний Орос Улс, Монгол Улсын ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Алтан Гадас одон, ойн ба дурсгалын медалиуд, Баян-Өлгий аймгийн Хүндэт иргэн, Монгол Улсын соёлын Тэргүүний ажилтан цолоор шагнасан юм. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын уран зураачид, Ф.С.Торховын үр хүүхдүүдээс урьж оролцуулах, цаашдаа олон улсын хэмжээний үзэсгэлэн зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн музейгээс мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?