Developed by JoomVision.com

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн 2014 оны ажиллах хүчний судалгааны үр дүн гарчээ. Уг судалгаанд 2014 онд тус аймгийн 13 сумаас 480 өрх сонгогдож  хамрагджээ. Нийт 103,1 мянган хүн хамрагдсаны 49,0 хувийг эрэгтэйчүүд, 51,0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Эдийн засгийн идэвхгүй хүн ам бол хөдөлмөрийн насны эдийн засгийн идэвхтэй хүн амд хамрагдаагүй хүн ам, хөдөлмөрийн насанд хүрээгүй хүн ам, хөдөлмөрийн наснаас дээш насны хүн амыг хамруулдаг ба манай аймагт 17552 хүн байгаа нь баруун бүсийн идэвхгүй хүн амын 28.43 хувийг эзэлж байгаа ажээ. Хүн амын тооны өсөлтийг дагаад ажиллагсадын тоогоор баруун бүсэд тэргүүлдэг бол ажилгүй иргэдийн тоогоор мөн хамгийн олонхи болж баруун бүс дотор 44.1 хувийг, улсын дүнгийн 10.9 хувийг эзэлж байгаа дүн гарсан байна. Энэ нь ажлын байр хомс, хөдөлмөрийн насны хүн амын тооны өсөлтийг дагаад ажлын байр нэмэгдэхгүй байгааг харуулж байна гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?