Developed by JoomVision.com

СУМДАД "CESSA GRAND CARAVAN 208" ХӨЛГӨӨР НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

PDFХэвлэхИ-мэйл

Иргэний нисэхийн ерөнхий газраас хэрэгжүүлэх "Сумдын тогтмол нислэгийг сэргээх" төслийн ажилд Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Баяннуур, Ногооннуур, Алтай Булган зэрэг 5 сум багтжээ.

Сумдад нислэг сэргээх төсөл нь алслагдсан, газрын тээврийн сүлжээ хөгжөөгүй, зах зээлийн багтаамж багатайгаас агаарын тээврийн тогтмол үйлчилгээ хийгдээгүй, орон нутгийн алслагдсан бүс нутгуудыг холбох, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилготой аж.

Нутгийн иргэдэд 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй тарифаар долоо хоногт хоёр удаагийн давтамжтай орон нутагт аэродромын нөхцөл, шаардлагад нийцсэн, аймаг-сум хоорондын зах зээлд тохирсон ”Cessna grand caravan 208“ агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Энэ тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?