Developed by JoomVision.com

ХОВД ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНД ХҮРЧЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Ховд голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 14 см нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрээд байна. 

Гол мөрний хур борооны үерийн гол төлөв долдугаар сард ажиглагддаг ба ихэнхи гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна хэмээн Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс сэрэмжлүүллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?