Developed by JoomVision.com

АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Баяр, амралтын өдрүүд болох 11-12-нд шилжих шөнөдөө Баян-Өлгий аймгийн нутгаар бороо орно. Ихэнх хугацаанд салхины хурд 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг аймгийн ус, цаг уурын орчны шинжилгээний албанаас анхааруулж байна.

Сүүлийн үед бороо орж, уулын цас, мөс хайлж байгаатай холбогдуулан гол мөрний усны түвшин нэмэгдэж байна. Цаашид усны түвшин улам нэмэгдэх төлөвтэй тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх далан, суваг, шуудууг сэргээх, голын ай, сав, гуу, жалга, уулын усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл, өрхүүд аюулгүй газар нүүх буюу нүүлгэн шилжүүлэх ажлыг тухайн сум, багийн удирдлагууд зохион байгуулах. Ялангуяа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос усанд осолдох аюултайг онцгойлон анхааруулж байна. 
Мөн айл өрх, иргэн та асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших, гал түймэр гарч байгааг харсан, мэдсэн бол тэр даруй унтраах арга хэмжээ авч, сум, багийн засаг дарга, онцгой байдлын газар, бусад холбогдох байгууллагад иргэний журамт үүргийн дагуу яаралтай мэдэгдэхийг анхааруулан сэрэмжлүүлж байна гэж тус аймгийн Онцгой байдлын газар сонордууллаа.    

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?