Developed by JoomVision.com

ТАВАН УУЛЧИН ЭНДЖЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван Богд ууланд авиралт хийж байгаад осолдсон таван залууг эрэн хайх ажиллагааны баг өчигдөр орон нутгийн цагаар 16 цагт тэдний цогцсыг олсон тухай тус аймгийн ЗДТГ-ын төрийн байгуулалтын хэлтсийн дарга Х.Мантай мэдээллээ.

tavanvogdТаван хүний хоёрынх нь нэр алдар бүрэн тогтоогдоогүй. Одоо тэдгээр тамирчдын цогцосыг гаргах ажлыг зохион байгуулах юм байна. 
Тэдгээр уулчдыг алга болсоноос хойшхи бараг гурав хоногийн хугацаанд эрлийн багийнхан хайсан ч цаг агаарын хүнд нөхцөл байдал саад учруулаад байсан гэнэ. Эрэн хайх ажиллагааны багт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг автомашин, хилийн цэргийн 0285 дугаар ангийн таван албан хаагч нэг автомашин, гурван техник хэрэгсэлтэй, уулын авиралтын дөрвөн тамирчин нийт 16 хүн  оролцож байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?