Developed by JoomVision.com

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨСЧЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд он гараад 28683.0 сая төгрөгийн зузаатгал авч 26518.0 сая төгрөг монгол банкинд шилжүүлсэн байна.

Зээлийн өөрийн үлдэгдэл 109582.5 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл 1741.9 сая төгрөг, чанаргүй зээл 1055.8 сая төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.0 хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 1.6 хувьтай байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 56861.1 сая төгрөг болж өмнөх оныхоос 9.8 хувиар нэмэгдсэн байна гэж аймгийн монгол банкнаас мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?