Developed by JoomVision.com

МӨСӨН ГОЛУУД ХАЙЛЖ, ГОЛЫН УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч, мөсөн голуудын мөс хайлж, голын усны түвшин нэмэгдэж байгаа учир Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас сэрэмжлүүлэг гаргалаа.

golЭнэ долоо хоногт агаарын температур 25-30градус хүртэл халж мөсөн голуудын мөс хайлж Алтай нуруунаас эх авсан Турган, Ховд, Цагаан голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшинээс 20-25см, Булган, Ганцмод, Чигэртэй, Буянт, Сагсай, Харбут голуудын усны түвшин 15-20см ихсэх байх төлөвтэй байна. Хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа ажээ.

Иймд хуурай сайр, гуу жалга, гол даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?