Ислаам шашинтнуудын «Айт» баяр, Алтанцөгц, Цэнгэл сумдын ерэн жилийн ой, Сагсай суманд нүүдэлчдийн наадам, Цэнгэлд тувачуудын наадам, Толбо суманд Шаку баян агсны алдарыг тэмдэглэх баяр болов. Эдгээр баяр, тэмдэглэлт үйл явдлуудад эх орны мань өнцөг булан болон Казахстан, Шинжианд оршин суудаг нутаг, төрөл нэгтэнүүд үй олноороо хүрэлцэн ирж наадав. Тэрчлэн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакей, Монгол Улсад суугаа Турк Улсын элчин сайд Мурат Каракөз, Казахстан Улсын элчин сайд Калыбек Кобыландин зэрэг хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.