Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагаар орон нутагт ирж олон давхар баярт урилгаар оролцохын хажуугаар иргэдтэй уулзан ярилцаж, УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлбарлан танилцуулаад, тэдний сонирхсон асуултнуудад хариу өгөхдөө тус аймагт байгуулагдаж байгаа цементийн үйлдвэр ирэх жил ашиглалтанд орно. Цагааннуур дахь худалдааны чөлөөт бүсийн ажиллагаа нээлттэй, харин тэндээс иргэд, аж ахуйн нэгжүүд газар авч, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах хэрэгтэй байна. Өлгий-Ховд хоорондын цардмал зам тендерт оролцогчдын зүгээс саатаж байна, намар тийшээ тавигдаж эхэлнэ гэсэн мэдээллийг өглөө.