Developed by JoomVision.com

ДОМОГТ НУУРЫН ХӨВӨӨН ДЭХ АМРАЛТ ТАВДАХЬ ЭЭЛЖЭЭ АВААД БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг Зост эргийн хүүхдийн зуслан тав дахь ээлжийн амрагчдаа хүлээж аваад авна.

Энэ зусланд жилд долоон ээлжээр 500 гаруй хүүхэд амран биеийн тамирын төрөл бүрийн дугуйланд хамрагдахын хажуугаар англи, орос, хятад зэрэг гадаад хэл сурдаг байна. Энэ зуслан тусгай захиалгаар насанд хүрэгчдэд бас үйлчлэхийн хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт амрах боломжтойн дээр боксчид, бөхчүүд зэрэг тамирчид энд ирж дасгал, бэлтгэл хийдэг байна.

Амралтын газар түргэн урсгалт, тунгалаг устай гол, Алтан нэртэй нуурын эрэгт байрлажээ. Эрт дээр үед энд урианхайн томоохон хүрээ байрлаж байснаа улс төрийн хэлмэгдлийн үеэр хүрээ хийдийнхээ алт, мөнгөн үнэт зүйлсийг лам нар нь энэ нуурын гүн рүү хаясан гэдэг домог байдаг.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?