Developed by JoomVision.com

ХҮН АМЫН ТООЛЛОГЫГ РЕГИСТРИЙН БҮРТГЭЛД СУУРИЛЖ ЯВУУЛНА

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын сумдын комисс, гэрээт ажилтнуудад зориулсан сургалтыг Өлгий суманд хийлээ.

Хүн ам, орон сууцны тооллогын зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг хэрхэн нөхөх, хаягжилтыг нэгдсэн стандартын дагуу хийж хэрэгжүүлэх, газар зүйн мэдээллийн систем, кадастрын тухай болон хүн ам, өрхийн мэдээллийн сан дээр ажиллах талаар мэдлэг олгосон байна. Сургалтанд нийт 16 хүн хамрагдлаа.
Уг тооллого нь хүн амын регистрийн бүртгэлд суурилан явагдах тул иргэн бүр үүргээ биелүүлж, иргэний бичиг баримтаа үндэслэн үнэн зөв асуулга өгч Хүн ам, Орон сууцны завсрын тооллогодоо идэвхтэй оролцох хэрэгтэй хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?