Энэ арга хэмжээний хүрээнд Өлгий хотын нэгэн гудамжийг түүний нэрээр нэрлэхээр болсон байна. Анх аймгийн авто баазад цэвэрлэгчээр ажиллаж байгаад жолооны мэргэжил эзэмшсэн тэрбээр ЗИС-51 машинаараа 40 орчим жил шуудан тээвэрлэж, анхны саятны бригад зохион байгуулан, өөрөө 4 удаа саятан жолооч болжээ. 1990-ээд оны эхээр түүний ЗИС-51 машин тээврийн байгууллагын өмнөх өндөрлөгт хадгалаастай байснаа уг байгууллага хувьчлагдсаны дараа тэндээс буулгаад үгүй хийсэн байдаг.