Тус байгууллагын 75 жилийн ойд зориулсан энэ өдөрлөгөөр түүхэн замнал болон холбогдох хууль тогтоомжийг олон түмэнд сурталчлан таниулсаны зэрэгцээ иргэдээс санал гомдол хүлээн авч газар дээр нь шийдвэрлэж байв. Жишээлбэл Өлгий сумын нэгдүгээр багийн иргэн И.Көбеш зээ нь сүүлийн 10 жилийн турш иргэний харъяалалгүй хохирч байгаа тухай гомдол мэдүүлэв. Энэ мэтээр голцуу эцэг нь юм уу эх нь Казахстан Улсын харъяат болсон цөөнгүй иргэдийг Казахстаны талтай хамтарч байж л шийдвэрлэх боломжтой гэж бүртгэлийн байгууллагын ажилтан Д.Аманбек, М.Роза нар хариуллаа.