Developed by JoomVision.com

ЖУУЛЧДЫГ ТОДОРХОЙ МАРШРУТААР ЯВУУЛАХЫГ ХҮСЭВ

PDFХэвлэхИ-мэйл

Алтайн Таван Богдын байгалын үзэсгэлэнт нутгаар аялах жуулчдын тоо нэмэгдсээр байна.

Байгаль орчинд холбоотой хууль тогтоомж боловсронгуй болж тэднийг хэрэгжүүлэх ажил сайжирснаар эндхийн ой мод нөхөн сэргээгдэж, ховор ан амьтан үржиж эхэлсэн байна. Нутгийн иргэд жуулчдад эрвийх дэрвийхээрээ үйлчилдэг болжээ. Жуулчид олноор ирэх нь сайн хэрэг болов ч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

julchin-Би Хар айраг, Могойтод малчдын хадлангийн талбайд сахиулаар ажилладаг. Жуулчид олноор ирдэг. Гэтэл тэд нэг зам мөрөөр явдаггүй дураараа явж булаг шанд, суваг шуудууг сүйтгэдэг. Энэ бол гаднаас ирдэг жуулчдын гэм буруу биш, гол нь тэднийг авч яваа аялал жуулчлалын компани, жолооч нарын буруу юм. Иймд аялал жуулчлал, байгаль орчны байгууллагууд тогтоосон зам, чиглэлийн дагуу явахыг л тэдэнд анхааруулах, аялах зам, гаталгааг нэг мөр болгон тогтоож тэдэнд таних тэмдэг тавихыг анхааралдаа авмаар байна гэж Цэнгэл сумын иргэн Е.Бахдавлет ярьж байна. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?