Developed by JoomVision.com

Х.Дармен: Өвөл, хаврын бэлтгэлээ урьд оноос илүү базааж байна

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен өвлийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Засаг дарга ярихдаа, "Зургаадугаар сард захирамж гарсан, өвлийн бэлтгэл эрт эхэлсэн. Хавар 10 удаа зохиомлоор бороо оруулсан. Улсын баяр наадмаас хойш хур тунадас ороогүй тул ялангуяа Ногооннуур, Алтанцөнц, Баяннуур сумын нутагт өвс ургамал гандсан. Хадлан шувтраагүй, өнгөрсөн оныхоос хадлангийн хэмжээ 6 гаруй хувиар буурах төлөвтэй. Төмс хүнсний ногооны ургац өнгөрсөн оныхоос ахиу. Мал эмнэлгийн үйлчилгээ, хээлтүүлэгч малыг тусгаарлах, паразит өвчинтэй тэмцэх, малын хашаа хороо ариутгах ажлыг сайн хийсэн. Мал сүргийн цусны шинжилгээ ч бүрэн хийгдлээ. Малчид намаржаандаа буугаагүй, одоогоор отроор явж байна. Ирэх бичин жил зуд турхантай болох магадлалтай тул өвөл, хаврын бэлтгэлийг илүү сайн хангаж байна. Хөдөөний сумдын түргэн тусламжийн тэрэг хуучирсан. Кувейт Улсын тусламжаар 3 тэрэг ирэхээр боллоо. ЕБС-иудын хичээлийн болон дотуур байрны засварын ажил хийж дууссан. Улаанхус сумын Согоог, Хөх хөтөл болон Баяннуурын сургууль, Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн шинэ байр ашиглалтанд орлоо. Замын сангийн хөрөнгөөр Бугат, Буянт, Дэлүүн, Улаанхус сумдад зам гүүрийн ажлыг амжилттай хийв. Дулааны зуух нэг пийшинг нэмж бариад, 2000 тонн нүүрс татаж аваад уг ажлаа үргэлжлүүлж байна. Цахилгаан шугам сүлжээний газар бэлтгэл ажлынхаа 95 хувийг, цэвэр бохир усныхан 75, нийт сум, албан байгууллагууд 60 хувийг гүйцээлээ. Аймгийн төвийн гудамжны гэрэлтүүлэг, хяналтын камерь тавих ажил шувтарч, талбай тохижуулах, дизель станцын хуваарилах байгууламж өргөтгөгдөж, эмнэлэг, амаржих газрын засвар үргэлжилж байна. Ган гачгийн нөлөөллөөр гурилын үнэ нэмэгдэж эхэллээ. ОХУ-аас 4000 тонн гурил татаж ирүүлэх зөвшөөрөл авснаар удахгүй гурилын үнэ тогтворжино. Ирэх сарын 11-14-нд «Баян-Өлгий 2015» бага наадам болно. Мал, махны үнэ харьцангуй хямд байгаа. 10 дугаар сараас БНХАУ-ын талд мах экспортлохоор ярьж байна гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?