Developed by JoomVision.com

120 айл гэрэлтэй золгоно

PDFХэвлэхИ-мэйл

Цахилгаан эрчим хүчний үнэ өртөг нэмэгдсэн явдал хэрэглэгчдэд хүндээр тусч байна.

Энэ өөрчлөлтийг эрчим хүчийг зохицуулах газраас хийж байгаа тухай аймгийн цахилгаан шугам сүлжээний газрын дарга Ж.Керей тайлбарлав. Өлгийд 50, хөдөө сумдад 30 монтёр ажилладаг. Өлгий хотод хөдөөнөөс нүүж ирэгсэдтэй нийлээд жилд 200 гаруй өрх нэмэгддэг болохоор эрчим хүчээр хангах асуудал ч хүндэрсээр байна. Энэ онд тэднийг гэрэл цахилгаантай болгохоор 150 сая төгрөг төсвөөс олгогдлоо. 120 айл ирэх долоо хоногт эрчим хүчний шугамтай холбогдно. Шугам сүлжээнд шинэчлэл хийгдсээр байна. Маргаан бий. Гэвч тоолуур компьютерээр зөв хийгдэж байна. Гомдол гарвал мэргэжлийн хяналтын болон стандарт, жин хэмжүүрийн байгууллагаар шалгуулж болно гэж тэр мэдэгдлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?