Developed by JoomVision.com

“БАЯН-ӨЛГИЙ-2015” БАГА ОЛИМП НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

PDFХэвлэхИ-мэйл

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакейн санаачлагаар улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, олимпизмийн үзэл санааг сурталчлах, тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Монголын Үндэсний Олимпийн Хороо, Эрүүл мэнд, спортын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, «Хөгжлийн эрч» клуб хамтран “Баян-Өлгий-2015” бага олимпийг 2015 оны 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Өлгий хотод “Спортын оргил өөд хамтдаа” уриан доор зохион байгуулж байгаа билээ. Тус аймагт 1988 он хүртэл уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн уг спортын арга хэмжээ нь түр тасалдсан ба цаашид 2 жил тутам тогтмол явуулж байх тухай аймгийн ИТХ-аас тогтоол гарсан юм. Бага олимпид үндэсний бөх, жүдо, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, тогызкумалак, теннис, сур харваа, нийтийн биеийн тамир зэрэг спортын 10 төрлөөр аймгийн төвийн болон хөдөөгийн 12 сумын 25 баг, нийтдээ 1300 орчим тамирчин хүч үзэж 132 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд олимпийн нээлтийн ажиллагаа өчигдөр /2015.09.12/ аймгийн Төв Стадионд боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр бүх тамирчид нийтийн биеийн тамирын 64 тоот дасгалыг хамтдаа хийсэн бөгөөд аймгийн 13 сум, 1 тосгоныг буухаилан аялсан бага олимпийн бамбарыг боксын өсвөр,залуучууд, насанд хурэгчдийн УАШТэмцээний алт,мөнгө,хурэл медальт, ОХУ, Казахстан улс, Унгар, Герман улсуудад зохиогдсон ОУ-ын "A" зэрэглэлийн тэмцээнүүдийн алт, мөнгө,хүрэл медальт, Оюутны ДАШТэмцээний хүрэл медальт боксын спортын ОУХМастер, Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Асхарын Нурлан асаалаа.

olimp2olimp3olimp4olimp1

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?